Ангилал - Хамрах хүрээгээрээ
Компьютерын сүлжээг хамрах хүрээгээр нь
ангилбал: Personal area network – Хувийн сүлжээ (PAN), Local Area
Network – Дотоод сүлжээ (LAN), Campus Area Network – Цогцолборын сүлжээ
(CAN), Metropolitan area network – Хотын сүлжээ (MAN), болон Wide area
network - Өргөн бүсийн сүлжээ (WAN) гэж болно.
Сүлжээнүүд улам стандарт болон нэвтэрч
байгаа өнөө үед эдгээр сүлжээнүүдийн ялгаа нь эцсийн хэрэглэгчдээс
илүүтэй сүлжээний админуудад чухал юм. Сүлжээний админууд нь чанартай
үйлчилгээ – Quality of Service (QoS) – хүргэхийн тулд сүлжээг хамрах
хүрээ, хэсгүүдийн хоорондын зай, зайнаас шалтгаалсан саатал зэрэгт
тохируулан зохион байгуулан удирдах хэрэгтэй болдог. Сүлжээнүүдийн гол
ялгаа нь хамрах хүрээ буюу хэмжээ юм. Controller Area Network –
Удирдлагын хүрээний сүлжээ гэдэг нь нягт уялдаатай, жижиг хүрээг хамрах
бөгөөд бүрэн автоматжуулсан үйлдвэр, эсвэл нэг машины удирдлагын самбар
гэх мэт хоорондоо уялдаатай ажилладаг ойр байрласан төхөөрөмжүүдийг
хамардаг.
Ангилал - Холболтын арга замаараа
Компьютерын сүлжээг мөн сүлжээний
бүрэлдэхүүн төхөөрөмжүүдийг холбох техник хангамж талаар нь Optical
fiber – Шилэн кабель, Ethernet – Сүлжээний холболт, Wireless LAN –
Утасгүй сүлжээ, HomePNA – Энгийн телефон холболт, болон Power line
communication – Цахилгааны шугамын холболт гэх байж болно.
Ердийн сүлжээний холболт (Ethernet) нь
бодит кабелаар төхөөрөмжүүдийг холбодог. Төхөөрөмжүүд нь компьютер,
хэвлэгч, сканнер гэх мэтээс гадна hub, switch, bridges, router зэрэг
сүлжээний төхөөрөмжүүд юм.
Утасгүй сүлжээ нь төхөөрөмжүүдийг холбохдоо кабель хэрэглэдэггүй бөгөөд радио долгион ашиглан холбодог.
Ангилал - Ажил үүргийн хамаарлаараа (Сүлжээний бүтэц, зохион байгуулалт)
Компьютерын сүлжээг бүрэлдэхүүн хэсгүүдэд
хоорондоо харьцаж байгаа үүргийн дагуу ангилж болох ба Active Networking
– Идэвхтэй сүлжээ, Client-Server - Хэрэглэгч – Сервер болон
Peer-to-peer – Шууд харилцах бүтэцтэй хэмээн үзэж болно.
No comments:
Post a Comment